Форум | Холбоо барих
Блог хайлт:

Уламжлалт Эмчилгээ

Ус эрдэнэ эм


     Манай өвгөд дээдэс булгийн усыг тэргүүн, голын усыг дунд, нуурын усыг адаг гэж зэрэглэн хувааж бургилсан булгийн усаар ундаалж иржээ. Мөн худаг болон булгийн усыг хатуу, цас бороо, гол мөрний усыг зөөлөн гэж ангилан зарим усаар нь рашаан бие мах бодио эмчлэн сувилж байна.

Булгийн ус амьд ус

Бургилж байгаа амьд усыг ахмад үеийнхэн амьд ус хэмээн шүтэн хэрэглэж ундаасч цангах, ходоод өвдөх, шар хөөрөх зэрэг өвчнийг булгийн усаар засдаг. Өвөл ес эхэлснээс хойш өвөл хөлддөггүй ундармал булгийн уснаас 81 өдрийн өглөө бүр нэг аягыг ууж усан жилбэнгийн хорыг тайлж ходоодны бор шараа арилгадаг....


бичсэн: Otoch | төрөл: Идээ унд 2010-05-14 өдөр 16:41
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Хонины шөл эм

Шөллөх хонины зүс

Шар нүдэн, шар халзан, хар халзан, хар толгойтой, хүрэн хүзүүтэй, хөх хүзүүтэй монгол үүлдэр угсааны ахимаг насны эм хонь нь мах шөл сайтай байдаг ажээ. Хонины махаар эмчилгээний чанартай олон шөл хийдэг.

Тусгай бэлтгэсэн шөл

Хонины махыг жижиглэн хэрчээд хүйтэн ус, сонгино, сармис, давс тэнцүүлэн хийгээд 10-аад минут буцалгаж халуунаар нь уулгах нь тамир тэнхээг нөхөн сэргээдэг. Үүнийг манайхан хар шөл гэдэг.

Битүү шөлөн эм

Махаа жижиглэн хэрчээд шаазанд болон вааран савны аль нэгэнд ус давс хий дарах эмний хамт хийж савныхаа амыг гурилаар таглаж тогоонд ус хийж түүндээ...


бичсэн: Otoch | төрөл: Идээ унд 2010-05-14 өдөр 16:23
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Улирлын хоол хэрэглэх


Уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг өвчлөх болон эрүүл байхын 
суурь бөгөөд нэгэнт өвчилсөн хойно нь ч анагаах 4 ерөндгийн нэг гэж үздэг. Өргөн хэрэглээний хоол хүнсээ цаг улиралтай тохируулан хэрэглэх нь маш чухал төдийгүй таны эрүүл амьдрах зайлшгүй нэгэн нөхцөл болно.


Д/д

 

Хавар

Зун

Намар

Өвөл

 

1



Жимс хүнсний ногоо

 

Сонгино, лууван, төмс, залуу улаан манжин

 

Сармис, сонгино, бурам

Вандуй, байцаа, өргөст хэмх

төмс, лууван , алим, тарвас, шинэ ногоо, ногооны зутан , шинэ жимс

сонгино сармис, залуу улаан манжин

 

 

2

 

 

Сү...


бичсэн: Otoch | төрөл: Идээ унд 2010-05-14 өдөр 16:17
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Идээ ундааны таван амт

Идээ ундааны таван амт-түүний сайн муу тал

Халуун амт:

Халуун амтанд халуун ногооны амт багтана. Цус, хийн гүйдлийг идэвхжүүлдэг сайн талтай боловч сэдрээх чанартай тул хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ялангуяа шамбарам, ходоод, гэдэсний шархлаа, өтгөн хатах, шээсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэх нь зүгээр, хэтрүүлбэл хор ч болж мэднэ.

Исгэлэн амт:

Зөв иссэн исгэлэн амт хүний элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Ялангуяа монголчуудын сүү, цагаан идээний исгэлэн амт чухал ач холбогдолтой. Гэвч үүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хоол боловсруулах ходоод хямардаг. Ход...


бичсэн: Otoch | төрөл: Идээ унд 2010-05-14 өдөр 16:16
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Өтгөн цайнаас татгалзаарай

үргэлж өтгөн цай уувал эрүүл мэндэд муу. Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвчтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин сэдэрнэ. Иймд өглөө хярам, буцалгасан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж бай. өтгөн цай нь биенд шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг багасгадаг. Цус төлжилтийг сааруулж, даралт бууруулдаг төдийгүй унтахынхаа өмнө өтгөн цай уувал нойр хулждаг.


...

бичсэн: Otoch | төрөл: Идээ унд 2010-05-14 өдөр 16:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Үл зохицох идээ

-        Бүрэлдээгүй тараг идээд архи уувал хор болно.

-        Загасны мах идээд сүү уувал гэдэс өвчилнө.

-        Элдэв жимс идээд сүү уувал ходоодонд согог учирна.

-        Царцуу боов боорцог тарагтай хамт идвэл ходоодонд муу

-        Зөгийн бал, үрийн тос хоёрыг хамт битгий идээрэй

-        Сонгиныг балтай хамт идвэл гэдэс мушгирна

-        Тарвасыг боов боорцогтой хамт идвэл шар хөөрнө

-        Тараг идсэний дараа халуун цай уувал ходоод гэмтэнэ

-        Чанасан махны үнэр, уур нь гарч амжаагүй байхад битүү саванд хийж 2-оос дээш өдөр болговол алах хор болно.

-        Толгой ший...


бичсэн: Otoch | төрөл: Идээ унд 2010-05-14 өдөр 16:11
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив