Уламжлалт Эмчилгээ
Үл зохицох идээ
- Бүрэлдээгүй тараг идээд архи уувал хор болно.
- Загасны мах идээд сүү уувал гэдэс өвчилнө.
- Элдэв жимс идээд сүү уувал ходоодонд согог учирна.
- Царцуу боов боорцог тарагтай хамт идвэл ходоодонд муу
- Зөгийн бал, үрийн тос хоёрыг хамт битгий идээрэй
- Сонгиныг балтай хамт идвэл гэдэс мушгирна
- Тарвасыг боов боорцогтой хамт идвэл шар хөөрнө
- Тараг идсэний дараа халуун цай уувал ходоод гэмтэнэ
- Чанасан махны үнэр, уур нь гарч амжаагүй байхад битүү саванд хийж 2-оос дээш өдөр болговол алах хор болно.
- Толгой шийр идээд бүрэн шингэж дуусаагүй байхад нь мах идвэл хямрал үүсч өвчин болно.
- Урд нь идэж байгаагүй идээг гэнэт их идвэл дасаагүй ходоод хямарна.
- Хонины махыг чихэр жимстэй хольж идвэл ходоод гэмтэж бөөлжинө.
- Тахианы мах, загасны махыг хамт идвэл ходоодны эдгэхгүй өвчин олно.
- Тоор идээд цай уувал гэдсэнд ээдэлт болж олон хоног гүйлгэнэ
- Шар тос, шөлөн тос, хүйтэн устай зохилдох тул идвээс гэдэс зангирна.
- Халуун хоол идсэний дараа хүйтэн ус уувал ходоодонд муу
- Гөрөөс, буга, ямааны мах, өөх бөөн дотор мах идээд ус уувал ходоодонд царцанги түгжрэл болно.
Зарим идээний хор
- Өндөг гурван тустай, есөн хортой
- Давс нэг тустай, таван хортой
- Хужир нэг хортой, таван тустай гэдэг.
Жирэмсэн эмэгтэйд үл зохих идээ
- Ямааны мах их идвэл сэрүүдэж, шээс задгайрах бие сулран өвчин ээрнэ
- Тахианы мах, хатаасан загас, гахайн зууш идвэл төрсөн хүүхдээс нь яр шарх салахгүй.
- Нугасны мах байнга идвэл хүүхэд нь шувтан гуятай эсвэл сэтэрхий уруултай гарна.
- Хатуу архи дарс уувал ярдаг, яхир бөгөөд хийрхэг, эрэмдэг хүүхэд төрнө гэж манай ард түмэн ярилцдаг.
бичсэн: Otoch | төрөл: Идээ унд
![](https://www.blogmn.net/images/templates/img/timeicon.gif)
Холбоос | Мэйлээр илгээх |
![](https://www.blogmn.net/images/templates/img/comment.gif)
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих