Форум | Холбоо барих
Блог хайлт:

Уламжлалт Эмчилгээ

Амьдрал тэтгэх 16 дасгал

Амьдрал тэтгэх арван зургаан дасгал

Үсээ үргэлж илж бай

Өглөө орноосоо босоод арван хуруугаараа үсээ урдаас нь арагш нь араас нь урагш нь зугуухан олон дахин самна. Ингэснээр биологийн идэвхитэй цэгүүд хурууны өндөгөнд цочирч тархи оюун сэргэх, даралт буурах, урам зориг сэргэх болно. Энэ дасгал толгой эргэх, загатнах, үс цайх, зүрх дэлсэх, дэдрэлийн ядаргаа зэрэг өвчнөөс сэргийлдэг.

Нүүрээ олонтаа ил

Хоёр алгаа хооронд нь халуу оргитол үсрний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээрээс нь доош нь хэдэн 10 дахин зугуухан илнэ. Өдөрт хоёроос доошгүй удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлт сайжирч, арьс нь зөөлөрч, өнгөлөг, овор багатай харагдахаас гадна үрчлээдэхээс сэргийлж, тогтсон үрчилээг багасгадаг. Бас ханиад томуу тусах, нар салхинд явахад нүднээс нулимс гоожих, толгой ангалзаж өвдөх, нүд өвдөх, хамар тагларахаас сэргийлдэг.

Нүдний дасгал

Санаа сэтгэлийг тайван болгосны дараа нүдээ хагас аниад нүдээ нар зөв, баруун, зүүн, дээш, доош нь аажуухан эргэлдүүл. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтан хий. Тус бүрийг 10 удаа хийх нь тохиромжтой. Ингэснээр нүдний үйл ажиллагааг сэргээж, нүдний ядаргааг арилгах, хараа сайжруулах, толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлнэ. Харин нүүрний батгатай хүн хийж болохгүй.

Дагзаа няслах

Алгаараа хоёр чихээ таглаад долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавиад чихний ар хэсэг рүү няслахад бөмбөр дэлдэх мэт чимээ гарна. Ийнхүү 36 няслаад чихээ тагласан лагаа огцом авах, огцом таглах үйлдлийг 16 удаа хийнэ. Үүний дараа тархи, оюуныг сэргээж санах, ой сонсголыг сайжруулж толгой өвдөх, чих шуугих, болон чихний элдэв эмгэгээс хамгаална.

Хэлээ тагнайд хүргэх

Хэлний үзүүрийг өргөж тагнайн төмбөгөр хэсэгт хүргэн дээш, доош баруун, зүүн тийш хэдэн арван удаа эргүүлэхэд шүлс ялгаран гарч ирдэг. Энэ дасгал хоол идэх дур сонирхолыг оргилуулж шингэцийг сайжруулахаас гадна шууд бэхжүүлж амьсгаа гаргах, татах, залгиур хоолой болон буйлны үрэвслээс сэргийлдгээрээ ач холбогдолтой.

Шүдээ тагш

Анхаарлаа төвлөрүүлэн, элдэв юм бодохоо орхиж хоёр уруулаа зөөлөн хамхина. Эхлээд араануудаа, дараа нь дээд, доод үүдэн шүдээ эцэст нь соёонуудаа хооронд нь тагшиж байх хэрэгтэй. Ингэснээр шүд бэхжиж, шүлс ялгарч, шүдний өвчнөөс сэргийлдэг. Иймээс өглөө болгон шүдээ 36 удаа тагшвал үхтэл шүд унадаггүй гэдэг үг гарчээ.

Шүлсээ залгих

Эртний сударт шүлсийг хас шүүдэр, ариун ус гэж нэрлэсэн байдаг. Завьжаараа шүлсийг сорж ам дүүрэхийн алдад 10 хувааж залгина. Энэ нь хоолны дуршил сайжруулж, залгиур хоолойн ажиллагааг идэвхижүүлэн хордлого тайлж биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлж шүд ам цэвэрлэн залгиур хоолйн болон буйлны үрэвсэл, шархнаас сэргийлж өгнө.

Өглөө болгон эвшээлгэх

Өглөө болгон цэнгэг агаартай газар очоод биеэ султган, анхаарлаа төвлөрүүлж, хамраараа агаар сорон хэвлийн хэсгээ агаараар дүүртэл амьсгална. Хэвлийгээ агаараар дүүргэсний дараа толгойгоо өргөн амаа ангайж эвшээж буй маягаар амьсгалаа гаргана. Энэ дасгалыг өдөрт 12 удаа хийснээрээ биед хуримтлагдсан муу хийг гадагшлуулан уушигний үйл ажиллагааг сайжруулна. Уушиг зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлж цээж багтрах, бөгшүүлж ханиалгахаас сэргийлнэ.

Нурууг байнга дулаал

Нурууг цаг агаарын байдалд дулаан байлгах хэрэгтэй. Түүнчлэн өдөр бүхэн нуруугаа /алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний дараа/ хэдэн арван удаа илснээр нуруу хөших, хэвлийн, үе мөчний өвчнөөс сэргийлнэ.

Цээжээ байнга арчил

Цээжиндээ байнга иллэг хийж, зөөлөн алгадах, үйлдлийг өдөрт хэдэн удаа хийвэл зүрхний үйл ажиллагаа сайжирч цээж багтрах, зүрх оволзон хатгах, зүрхний титэм, судас өвчлөхөөс хамгаална.

Хэвлийд иллэг хийх

Гарын алгаа үрж бүлээцүүлсний дараа хүйсийг тойруулан нар зөв иллэг хйинэ. Дараа нь нар буруу зөөлөн дарж базална. Аль алиныг нь 10 удаа хийвэл хоолны дуршил болон шингэцэнд нөлөөлж өтгөн хатах, гүйлгэх, бүдүүн гэдэсний үрэвсэл, шээс чавтгаран тасалдах зэргээс сэргийлнэ. Иймээс ч хоол идсэний дараа 100 алхах, хоёр гараараа хэвлийгээ ил. Тэгвэл 100 насална гэсэн үг бий болжээ.

Хэвлий давсгаа агшаах

Биеэ суллан оюун санаагаа төвлөрүүлээд хамраараа амьсгал авч бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж татна. Тэр байдлаа хэсэг хадгалан байсны дараа амьсгаагаа

Гарган биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт 10 удаа хийснээр давсаг бөөрний ажиллагааг сайжруулна.

Үе мөчний дасгал

Гар мөрний хэсгээрээ урагш, хойш эргүүлж савчих, хөлөө урагш хойш савчин зөөлөн өшиглөх, ташаагаа тулаад бүсэлхийгээрээ урагш хойш, баруун зүүн тийш хазайх нь хуян шар усыг тарааж үе мөчний үрэвслээс сэргийлнэ.

Хөлний уланд иллэг хийх

Хөлний тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт хүни эрүүл мэндийг хангах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Хоёр алгаа хооронд түрж бүлээцүүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10 орчим удаа илж дарах нь хөлийг дулаацуулж, сэтгэл санааг тайвшруулан элэг, бөөрний үйл ажиллагааг сайжруулж толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх цусны даралт ихэсгэх болон хөл өвдөхөөс сэргийлнэ.

Арьсанд хуурай иллэг хийх

Хоёр алгаа үрж бүлээцүүлсний дараа толгой, мөр, гар, хөл, цээж, хэвлий зэргийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны сүвүүд тэлж ядаргаа арилан, нойр сайжирч, цусны даралт буурч, арьс уян зөөлөн, өнгө зүс сайтай болж биеийн алжаал тайлагдана.

Бие засахдаа бүү ярь

Бие засахдаа амаа хамхин шүдээ зууж, хэлний үзүүрийг тагнайн төмбөгөрт хүргэн хоёр нүдээ дээш ширтэхийн чацуу, тамхи татах, үг хэлэлцэхийг хоригло. Ингэснээр шүд бөхжин шүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.


бичсэн: Otoch | төрөл: Явдал суудал 2010-05-18 өдөр 12:41
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



bayrlalaa mash heregtei uuruu l medeed avahad heregjuulj boloh zuvulguu yum
Бичсэн: Зочин 14:21, 2015-01-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax