Уламжлалт Эмчилгээ
Зөвлөгөө 1
1. Ой ухаан муудаж мартах өвчинд
Оюун ухаанаа сэргээх, тогтооход үхрийн хуучин шар тос долоож хүлхэж идвээс биеийн илч хүч нэмэгдэн, ухаан санаа саруулсан, сэтгэл тайвширна. Бас нас урт болно, нүдний хараа, царай зүс сайжирна.
2. Ходоод муудаж хоол шингэхгүй болох өвчин
Ходоод ямар байх нь хоол унднаас их шалтгаална. Хоол ундаа тохируулж, тохиромж муутай хоолоо цээрлэж, тохиромжтой хоолоо үдээс өмнө идэж, орой идэх хоолоо багасгавал зүгээр. Ходоодны хүчил багатай хүнд махан хоол шингэц муутай байдаг тул ийм хүмүүс цагаан хоол голлон хэрэглэж махаа багасгах хэрэгтэй. Хоолны шингэц муудвал чоно, зэрлэг гахайн ходоод, гишүүний үндэс чанаж шөлийг нь уувал сайн.
3. Шээс чавдагших, задгайрах, хаагдах өвчин
Энэ өвчний шалтгаан нь бөөрний хүч сулрах, түрүү булчирхай томрох, давсаг чулуужих зэрэг өвчин эмгэгтэй холбоотой. Энэ бүхнийг бий болгодог зүйл нь бөгсөн бие, бөөрнөөсөө даарч хөрөх явдал учраас амьдарлын үндэс болсон бөөрөө хайрлаж явах хэрэгтэй. Бөөр бол үргэлж залуугаараа, цовоо сэргэлэн, өвчин эмгэггүй байх эсэхийг шийддэг эрхтэн. Тийм учраас бөөрөө хайрлаж, дулаан хувцаслах хэрэгтэй.
4. Цус багадах даралт буурах өвчин
Цус багадаж байвал цусаа төлжүүлэхийн тулд залуу ямааны /шүдлэн/ болон гөрөөсний цус нэг аягыг ууваас цус төлжинө. ямааны цус хүний цусыг төлжүүлэхэд бусад малынхаас илүү эмийн чанартай гэдэг.
5. Шээс задгайрах
Энэ өвчин ихэвчлэн даарч хөрснөөс үүсдэг. үүийг эмчлэхийн тулд аагтай хар цайны дээр хэдэн орой суух хэрэгтэй. Мөн арвайн гурилыг шар тостой багсраад хөх өнгийн уутанд /бараан өнгийн/ хийж оёод бүлээсгэж давсган дээрээ тавиж болно. Мөн тарваганы болон ямааны хорхогны /боодог/ ууран дээр суугаад халуун чулууг нь атгах сайн. Хамгийн гол нь даарч хөрөхгүй дулаан хувцаслах хэрэгтэй.
6. Цээж хоолойн гашуу оргидог өвчин
Цөс хөөлгөх үйлчилгээтэй нохойн хошуу, багваахай цэцэг, хус модны гөлөг навч хандалж зөгийн балтай хамт ууна. 200гр ханданд нэг халбага зөгийн бал хийнэ.
Гахайн болон хонины тарган мах, сонгино, сармистай хуурч хайрсан хоол, цуу, элдэв халуун ногоо, архи, пиво зэргийг идэж уухгүй байх хэрэгтэй. Хэт их идэх, их өлсөх, уурлаж бухимдах, гуньж гутрахад цөсний өвчин хөдөлдгийг анхаарах хэрэгтэй.
7. Үсээ үргэлж илж бай
өглөө орноосоо босоод арван хуруугаараа үсээ урдаас нь арагш нь, араас нь урагш нь зугуухан олон дахин самна. Ингэснээр биологийн идэвхтэй цэгүүд хурууны өндгөнд цочирч тархи, оюун ухаан сэргэх, даралт буурах, урам зориг сэргэх болно.
Энэ дасгал толгой эргэх, загатнах, үс цайх, зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргаа зэрэг өвчнөөс сэргийлдэг.бичсэн: Otoch | төрөл:
![](https://www.blogmn.net/images/templates/img/timeicon.gif)
Холбоос | Мэйлээр илгээх |
![](https://www.blogmn.net/images/templates/img/comment.gif)
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих