Уламжлалт Эмчилгээ
Хүнсний аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Хоолны хордлогот халдвараас сэргийлэхэд
Хүнсний аюулгүй байдлыг хангах
5 түлхүүр зөвлөмж
Түлхүүр 1
Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.
Гараа угаах l Хоол бэлтгэх, идэхийн өмнө l Боловсруулаагүй хүнсний зүйлд хүрэхийн өмнө ба дараа l Бие зассаны дараа Хоол бэлтгэхэд хэрэглэгдсэн сав суулга, бүх зүйлийг угаах Гал тогоонд шавьж, шимэгч бусад амьтан орохоос урьдчилан сэргийлэх Суулгалт болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг гал тогоонд ойр байлгахгүй байх Ахуйн цэвэрлэгээний материалыг хоол бэлтгэдэг орчноос хол байлгахТүлхүүр 2
Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь байлгах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.
Түүхий мах, далайн гаралтай хүнсний зүйлийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах. Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах. Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших. Ундны ус бохирдохоос сэргийлэх.Түлхүүр 3
Хоол хүнсийг гүйцэд болгоход бичил биетнүүд идэвхгүйждэг.
Хоол, хүнсийг чанаж, 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэхТүлхүүр 4
Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.
Болгосон хоолыг удаалгүй идэх ба тасалгааны температурт 2 цагаас илүү хадгалахгүй байх.Түлхүүр 5
Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.
Ундны цэвэр ус хэрэглэх. Усыг буцалгаж хэрэглэх. Хүнсний ногоог угааж, чанаж хэрэглэх. Жимсийг угааж, хальсалж хэрэглэх. Ус авах, хадгалах, хадгалсан ус түгээхдээ савыг цэвэр байлгах. Цэвэр, аюулгүй хүнсний зүйлсийг сонгож хэрэглэх, гэмтсэн, муудсан, хөгцөрсөн хүнсний зүйлээс татгалзахыг тус тус зөвлөж байна.бичсэн: Otoch | төрөл:
![](https://www.blogmn.net/images/templates/img/timeicon.gif)
Холбоос | Мэйлээр илгээх |
![](https://www.blogmn.net/images/templates/img/comment.gif)
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих