Уламжлалт Эмчилгээ
Төөнүүр засал - Moxa point
Төөнөх засал
Хэрэглэх бодис
Төөнүүр засал хийхэд уул өвсийг боловсруулж хэрэглэдэг. Уул өвс байхгүй тохиолдолд сүйх өвсийг орлуулж хэрэглэж болно.
Уул өвсийг намрын гурван сард түүж хэрэглэвэл сайн байдаг. Навчийг нь тасдалгүй сайтар хатааж цэвэрлэж хөх цай болон хужиртай хольж өргөсийг нь авч хольж хэрэглэнэ.
Төөнөх өвчнүүд
Төөнөх засал хийхэд тохирох өвчнүүд нь хоол боловсруулалт муудсан, усан болон цайвар хаван, шар усан өвчин, халуун солио, мартамхай өвчин, шинэ хуучин яр буюу хавдар, эмэгтэйчүүдийн өвчин, судлын өвчин, халууны сүүлийн үед төөнүүр заслыг хийдэг. Ерөнхийд нь хэлэхэд бадгана хийнээс болсон хүйтэн өвчин, ялангуяа судлын өвчин болон шар усны өвчинд төөнөх засал сайн тохирдог.
Цээрлэх өвчнүүд
Төөнөх засал хийхэд голдуу шарын халуун, цусны өвчин болон эрхтнүүдийн үүд болсон нүд, чих, хамар, эрэгтэй эмэгтэй хүний бэлэгийн өвчний үед төөнүүр заслыг хориглодог. Бэлгийн зүүн талын судлыг үрийн судал гэдэг бөгөөд төөнөхийг цээрлэдэг. Бас бэлгийн үсний дээд зах дахь улаан судлыг төөнөвөл бэлэг нь сулрах тул төөнөхийг цээрлэдэг.
Төөнөх бэлчир
Төөнөх бэлчирт өвчнөөр нь эрэх бэлчир ( тогтмол бус бэлчир) ба эмчийн эрэх бэлчир ( тогтмол бэпчир) гэж хоёр хуваана.
Өвчнөөр нь эрэх бэлчир: Тухайни хэсэгт нь хуруугаар дарахад өвчтөнд тааламжтай шиг санагдах буюу хурууны ором гарах, эсвэл судал нь чинэрч мичрэх, судлын өвчин оршиж байгаа орон нь төөнөх бэлчир юм. Эмчийн эрэх бэлчир: Энэ нь өвчтөний биеийн эл хэсэг дэх тусгай бэлчрүүд юм. Үүнд цул сав болон эрхтнүүдийн бодит орноор ялгасан тогтмол бэлчрүүд юм. Дараах бэлчрүүд байдаг: Ар талд төөнөх бэлчир 20, өвөр тал дахь төөнөх бэлчир 22, толгой болон гишүүний хэсгийн төөнөх бэлчир 29, нийлээд 71 бэлчир бадаг.Төөнөх арга
-Түлэх
-бүлээсгэх
-Цочоох
Төөнө тавихдаа хийн орноос эхлэн тавих бөгөөд шовогныхоо доор нь гаа буюу сармис дэвсэж төөнөвөл сайн.
Шовогных нь гал ёроолдоо тэгш бөгөөд гадаргууг нь тойроод жижиг цэврүү гарвал өвчний урхаг гарсны илрэл юм.
1.Шууд төөнөх: шовгоо шууд бэлчирт нь тавиад төөнөх арга юм. Энэ нь дотроо 2 янз байна.
- Совитой төөнө.
- Сорвигүй төөнө
2. Дам төөнөх: хэвлэмэл шовог болон бэлчирийн хооронд нь юм тавиад дээр нь төөнөх арга юм.
-гаа дэвсэж төөнөх
-сармис дэвсэж төөнөх
-давс дэвсэж төөнөх
Төөнүүр: төөнүүрийн нэг үзүүрийг ноцоож бэлчир дэхь арьснаас нэг ямхын зайтай арьс нь улайгаад чимчигнэж халтал нь төөнөнө. Нэг бэлчирт 10-15 минут төөнөнө.
Зүүлж төөнөх арга буюу халуун зүү: зүү хатгаад зүүнийхээ бариулны үзүүрт төөнүүрийн жижиг хэсгийг нүхлэж зүүний бариулд нь углаад ноцоовол халууны илч нь дамжиж дотогш нэвтрэнэ.
Анхаарах зүйл.
Төөнөж дууссаны дараа тэр хэсгийг нь ариутгасан самбайгаар дарж өгөөд алгуур хэдэн алхам явуулж хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй.
Дараа өдрийн ой хүртэл нь хүйтэн ус уулгаж болохгүй. Төөнөсөн даруйд нь ус уулгавал төөнийн хүч дарагдана.
6 саванд төөнө тавихдаа цатгалан үед тавихыг хориглоно. Төөнө тависны дараа даарах буюу салхи авахыг сэрэмжилж төөнөсөн ормоор ус ба бохир зүйл оруулж болохгүй.
Үйлдэл
Төөнөх заслыг ёсчлон хийвэл судлын бууруулах чухал боомтыг ханах, өвчний хатгалга ба эвэршшээлийг даруйд нь зогсоох, тархмал хий өвчнийг дарах, эс шингээсийг шингээх, аюулхайн бэтгийг эвдэх, чихаа буюу ярны урхагийг таслах, хавдарыг хариулах, шар усыг татах, хатаах боох үйлдэлтэй. Ялангуяа цул савны үүдийг хамгаалах, галын илчийг дээшлүүлэх, дурьдалыг тодруулах бөгөөд бусад заслаар засаад засал үл авсан өвчнүүдийн олонхыг төөнөх заслаар анагааж болох юм.бичсэн: Otoch | төрөл:
![](https://www.blogmn.net/images/templates/img/timeicon.gif)
Холбоос | Мэйлээр илгээх |
![](https://www.blogmn.net/images/templates/img/comment.gif)
Сэтгэгдэл:
![](https://www.blogmn.net/images/templates/img/timeicon.gif)
![](https://www.blogmn.net/images/templates/img/timeicon.gif)
Сэтгэгдэл бичих